Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ – UPDATED

Европ дахь Монголчуудын Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 6 дахь удаагийн тэмцээн 2011 оны 11 дүгээр сарын 11-13 өдрүүдэд Польш Улсын Вроцлав хотноо амжилттай болж өнгөрлөө.

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Монгол Улсын орчин үеийн Дипломат Албаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Польш дахь Монгол оюутан, залуучуудын Холбоотой хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд Польш, Чех, Герман, Австри, Франц, Унгар, Швед, Орос зэрэг орнуудад сурч, ажиллаж, амьдарч буй Монголчууд оролцсон бөгөөд залуучууд болон ахмадын эрэгтэй, эмэгтэй ангиллаар нийт 30 багийн 300 орчим тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Энэ удаагийн тэмцээнд залуучуудын эрэгтэй ангилалд Польшийн Вроцлав хотын “ДСС-Вроцлав” баг, эмэгтэй ангилалд Чехийн “Лито” баг , ахмадын эрэгтэй ангилалд Чехийн “Моннет” баг,  эмэгтэй ангилалд мөн Чехийн “Моннет” баг тус тус тэргүүлэв. Нэгдсэн дүнг гаргахад Чех Улсаас оролцсон  Монголчуудын багууд тэргүүлж, шилжин явах “Их Цом”-ыг хүртжээ. Ийнхүү Монгол Улсын орчин үеийн Дипломат Албаны 100 жилийн ойд зориулан анх удаа бий болгосон энэхүү шилжин явах “Их Цом”-ыг Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-нд хадгалуулахаар гардууллаа. Тэмцээний үеэр ахмад тамирчин С.Батгэрэлд Спортын мастер цол олгож, олон тамирчдыг биеийн тамир, спортын салбарын цол, медалиар шагнаж урамшуулав.

Түүнчлэн “Монголын Ахмад сагсан бөмбөгчдийн Европын Холбоо”-г үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, зохион байгуулах анхны хурлыг хийв.

Тэмцээнийг Польшийн Вроцлав хотын захиргаа, ДСС компани, Вроцлав хотын 9 дүгээр Лицей, Польшид ажиллаж, амьдардаг Монголчуудын үүсгэл санаачлагын байгууллагууд болох Польш дахь Монголчуудын Холбоо, “МОН-ПОЛ” клуб, “Шонхор” Клуб, “Буяны сэтгэлт хүү” Сан, “Андууд” баг, түүнчлэн олон Монгол иргэдийн хандив, идэвхитэй оролцоотойгоор зохион байгуулжээ.

Дараагийн 7 дахь тэмцээнийг Швед дахь Монголчууд зохион байгуулахаар боллоо.

Залуучууд Эмэгтэй Ахмад

Эрэгтэй

Ахмад

Эмэгтэй

Алтан медаль ДСС Вроцлав Польш Лито

Чех

Моннет

Чех

Моннет

Чех

Мөнгөн медаль Соёмбо

Герман

Ирээдүй

Австри

Шонхор

Польш

Андууд

Польш

Хүрэл медаль Хийморь

Чех

Скай

Герман

Литомериц

Чех

Шилдэг тоглогч: Э.Ган-Эрдэнэ /ДСС Вроцлав Польш/, Б.Мичид /Ирээдүй Австри/

Фото зурагнууд:

https://www.facebook.com/media/set/?set=a.186686714752987.49338.100002349807369&type=1

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>