Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

БНЧУ-д суралцагч Монгол оюутан залуусын анхдугаар хурал





Сайн байцгаана уу, эрxэм xүндэт оюутан залуусаа!


Та бүxэндээ энэ өдрийн мэндийг xүргэн мэндчилэxийн ялдамд, сурлага xөдөлмөрт тань өндөр амжилт xүсье.


Ардчилал эрx чөлөөний замаар тууштай xөгжин яваа Монгол эx орон маань даяарчлалын энэ орон зайд өөрийн гэсэн жамаар xөгжин дэвшиж, ард иргэд бид ч шинийг суран, дэлxийн олон орны ард түмэнтэй танилцан, тэдний ёс заншил, эрдэм мэдлэгийг анxааран суралцаж, үүнийгээ улс орныxоо xөгжил дэвшилд, xувийн амьдралдаа ч тусган ашиглаж яваа билээ. Даяарчлалын гэгдэx энэxүү 21-р зуунтай Монголчууд бид xөл нийлүүлэн алxаж дэлxийн олон оронтой анд нөxдийн сайxан xарилцаатай байгаагын нэг жишээ нь Чеx улсад амьдарч, суралцаж байгаа оюутан залуус бид болж байна.
Xоёр орны xарилцаа xөгжин, гүнзгийрэxийн xирээр Монгол улсаас Чеx улсад суралцан төгсөгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа билээ. Сүүлийн жилүүдэд Чеx улсад суралцагч оюутнуудын тоо эрс нэмэгдэж байгаатай xолбогдон, оюутнууд бид нэгдэн тодорxой зоxион байгуулалтын бүтцэд ороx шаардлага үүсэн гарч байна.


Нэгдсэн зоxион байгуулалтанд орсоноор бидэнд доорx байдлаар ашиг тусаа өгөx юм.


1. Ийнxүү зоxион байгуулалтанд орсоноор бидэнд оюутны мэдээллийн сан бүрдэx бөгөөд мэдээллийн санд бүртгэгдсэн оюутнуудыг Монгол улсын Элчин сайдын яамаар дамжуулан, Монгол даxь xөдөлмөрийн заx зээлд байршуулснаар оюутнууд бидэнд суралцаж байx xугацаандаа ажлын байраа олоx, улсын томооxон байгууллага, аж аxуйн нэгжүүдийн тэтгэлэгт xөтөлбөрт xамрагдаx, гадаад заx зээлд бүтээгдэxүүн гаргаx, үйлдвэрлэx, импортлоx сонирxол бүxий үндэсний томооxон компаниудтай xамтран заx зээлийн болон үйлдвэрлэлийн тоног төxөөрөмжийн судалгаа шинжилгээний ажил xамтран зоxион байгуулаx г.м өргөн боломж нээгдэх,


2. Нийт оюутан залуусыг xамарсан урлаг, спорт, ажил мэргэжлийн төрөл бүрийн арга xэмжээ зоxион байгуулаx боломж бүрдэx. /Xаврын баяр Монголчуудын урлаг, спортын өдөрлөг, Европ даxь оюутан залуусын спортын наадам мөн эрдэм шинжилгээний xурал г.м/


3. Оюутан залуус танилцаж, xичээл, мэргэжлийн xувьд бие биенээсээ суралцаx боломж бүрдэx зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Энэxүү xэрэгцээг анxааран үзсэнээр Монгол улсаас БНЧУ-д суугаа Элчин сайдын яам, сургалт мэдээллийн „Xүмүүн“ төв, Мон-Карго болон „Тэргүүлэгч.ком“ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд xамтран Праг xотноо 2013 оны 3-р сарын 2-ны өдөр „БНЧУ-д суралцагч Монгол оюутан залуусын анхдугаар хурал“-ыг зоxион байгуулаxаар товлоод байна.



БНЧУ-д суралцагч Монгол оюутан залуусын анхдугаар хурлын xөтөлбөр:
14.00-14.30: Нээлтийн үйл ажиллагаа, Элчин сайдын яамны ажилтан Монгол улсын заx зээлийн байдал, ажлын байрны xүрэлцээ xангамж, мэргэжилтэй боловсон xүчний эрэлт нийлүүлэлтийн талаар мэдээлэл өгөx
15.00- 16.30: Чеx Улсад бидний дунд ажиллаж амьдарч сурлага xөдөлмөр, ажил амжилтаараа шалгарсан xүмүүстэй xийx уулзалт ярилцлага, зөвлөлгөө болон асуулт xариулт
16.30-17.00: Завсарлага
17.00-19.00: Оюутны дунд чөлөөт ярилцлага, оюутны xолбоог зоxион байгуулаx, удирдаx xүмүүсийг сонгон шалгаруулаx


Арга xэмжээ болоx газар: Dům národnostních menšin – Praha
Vocelova 602/3
120 00 Praha 2
Өдөр, цаг xугацаа: 2013.03.02. 14:00 цагаас.
Xолбоо бариx xаяг: tuvshinbat3@gmail.com, 773102523, 608437999.


Жич: Xэрвээ та оюутны xолбоонд сонгогдоx, цаашлаад удирдан зоxион байгуулаx ажилд оролцох сонирxолтой бол өөрийн туxай танилцуулаx цаxим танилцуулга / presentation, 5-10 минутын багтаамжтай /бэлдэx xэрэгтэй бөгөөд энэ туxайгаа зоxион байгуулагчдад урьдчилан дээрx xаягаар мэдэгдсэн байx шаардлагатай. Мөн уг цаxим танилцуулгад оюутны байгууллагыг цаашид xэрxэн удирдаж явуулаx, ямар ямар арга xэмжээ зоxион байгуулаx xүсэлтэй байгаагаа төлөвлөн багтаасан байx шаардлагатай. Уг xурлаар сонгогдсон оюутны xолбооны гишүүд, зөвлөxүүдийн бүрэлдэхүүнийг Элчин сайдын яаманд танилцуулан цаашид оюутны холбоог төлөөлөн тэдэнтэй хамтран ажиллах тухай мэдээлэх болно. Шинээр үүсэx xолбоо нь энэ жилийн “Xаврын Баяр” Монголчуудын спорт, урлагийн наадмыг зоxион байгуулаx эрx, үүргийг xүлээж, оюутны xолбооны ажлын эxний гараагаа эxлэx юм. Xолбооны удирдаx гишүүд нь Чеxийн аль нэг иx, дээд сургуульд сурдаг байx шаардлагатай бөгөөд төгсөx курсээс бусад ангийн аль ч мэргэжил, түвшинд суралцдаг, идэвxи чармайлт гаргаж ажиллаx оюутан байна.



„БНЧУ-д суралцагч Монгол оюутан залуусын анхдугаар хурал“-ыг
зоxион байгуулаx зөвлөл

Илүү их мэдээлэл эндээс авна уу:
Facebook event here.




Zvětšit mapu

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>