Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО.

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсыниргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газраас санаачиланхэрэгжүүлж буй “Зөгийн үүр” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Европ дахь Монголчуудын анхдугаар чуулга уулзалтыг 2011 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо зохион байгуулах гэж байна.

Чуулга уулзалтын гол зорилго нь Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийнмэргэжил эзэмшсэн Монгол иргэдийг салбарын яамдын удирдлага, хувийн хэвшлийнбайгууллага, мэрэгжлийн холбоод, зочин эрдэмтэн судлаачидтай уулзуулж, бодит мэдээлэл, арга туршлагаа солилцох боломжийг бүрдүүлэх, тодорхой сэдвээр хэлэлцүүлэг, салбар хуралдаан зохион байгуулж санал бодлоо хуваалцах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, цаашид харилцан үр ашигтай хамтран ажиллахад оршино.

Түүнчлэн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011-2012 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа нарийн мэргэжил, өндөр ур чадваршаардсан боловсон хүчний хэрэгцээ, ажлын байрны талаар болон эх орондоо урт богинохугацаагаар эргэн ирж хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийн талаар холбогдохбайгууллагуудаас дэлгэрэнгүй мэдээлэл хийж, ажлын байр зуучлах, танилцуулах үйлажиллагаа явагдана.

Ийнхүү дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа ажлын байранд зуучлах нь манай улсын хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй нарийн мэргэжлийн ажиллах хүчнийхомсдолыг багасгах, шийдвэрлэх бодит алхмуудын нэг болно гэж үзэж байна.

Энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын Засгийн газраас Германы Засгийн газрын дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж буй бөгөөд гүйцэтгэгч байгууллагаар “Монгол-Германы Гүүр” ТББ ажиллаж байна. Чуулга уулзалтад нийт 250 хүн оролцуулахаар төлөвлөж буй бөгөөд Монголоос төр засаг, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл бүхий 50 хүн, Европын орнуудад амьдарч буй иргэдийн төлөөлөл 200 хүн оролцоно. Чуулга уулзалтын үр дүнд Европ тивд амьдарч буй нарийн мэргэжил, өндөр ур чадвар бүхий Монгол иргэдийн судалгаа авч, мэдээллийн санг баяжуулах, тэдний бодит хэрэгцээ, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, гаргаж буй санал санаачлагыг төр засгийн бодлого шийдвэрт тусгах, цаашид хамтран ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй иргэд тухайн орныхоо Монголчуудын холбоо болон “Монгол-Германы Гүүр” ТББ-ын http://www.mdb.mn/,http://www.cooperation.gov.mn/berlinforum-2011/ хаягаар орж, санал асуулга, бүртгэлийнхуудсыг бөглөж бүртгүүлсний дагуу зохион байгуулах комиссоос сонгон шалгаруулалт,баталгаажуулалт хийж 9 сарын 15-ны дотор эргэж мэдэгдэнэ.

Чуулга уулзалтад уригдан оролцож буй төлөөлөгчдийн Берлинд байрлах 2 өдрийн зочидбуудал, хоолны зардлыг зохион байгуулах комиссоос хариуцах бөгөөд ирэх буцах замынзардлаа оролцогчид өөрсдөө гаргах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.cooperation.gov.mn/berlinforum-2011/ хаягаар орж үзнэ үү.

1 comment to ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО.

  • Австралийн Гадаад хэргийн сайд хатагтай Жүли Бишоп-той хийсэн ярилцлагын тухай мэдээнд оруулах:

    2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр МҮОНРТ-ийн 2- р сувгийн “Монгол бахархал” нэвтрүүлэг Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд хатагтай Ж.Бишоп-той албан өрөөнд нь уулзаж, түүний санаачлан хэрэгжүүлж буй Энэтхэгийн далай, Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын эмэгтэйчүүд, охидуудыг дэмжих, Австралийн залуучууд, оюутнуудыг Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудад суралцуулахад дэмжихэд чиглэгдсэн “Шинэ Коломбо төлөвлөгөө” хөтөлбөрийн талаар ярилцав.

    1) Хатагтай Бишоп: “Австралийн Засгийн газрын тусламж Энэтхэгийн далай, Ази-Номхон далайн бүс нутгийн эмэгтэйчүүд, охидуудыг бизнес, улс төрийн төвшинд дэмжих, ялангуяа эмэгтэйчүүдийн эдийн засгийн хөгжил дахь оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн салбарт шийдвэр гаргуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж, хамгийн гол нь эмэгтэйчүүдийг дээд амжилтад хүргэх нөхцлийг бүрдүүлэхэд хамтран, дэмжин ажиллах зорилготой. Эмэгтэйчүүдэд улс төр, бизесийн болон нийгэм, гэр бүлийн амьдралд бүтэн хүчин чармайлтаараа оролцох боломжоор хангагдаагүй тийм дэлхий ертөнцийг төсөөлөшгүй юм. Иймд бидний гадаад бодлого, тусламжийн тодорхой хэсэг нь үүнд зориулагдана” гэв. Түүнчлэн “Уламжлалт дипломат бодлого нь энх тайван байдлыг эрхэмлэдэг бол эдийн засгийн дипломат бодлогын зорилго нь хөгжил, цэцэглэл байдаг бөгөөд эмэгтэйчүүдийн асуудал нь энэхүү эдийн засгийн дипломат бодлогыг нэгэн чухал хүчин зүйл байх болно.

    2) Бишоп сайд: Анхны “Коломбо төлөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд 1950-60-аад оноос эхлэн тус бүс нутгийн олон орны мянга мянган оюутнууд Австралид амьдарч, суралцсан. Өнөөгийн Засгийн газраас энэхүү бодлогын эсрэг хувилбар буюу “Шинэ Коломбо төлөвлөгөө” хөтөлбөрийг нэвтрүүлсэн бөгөөд Австралийн залуучууд тодорхой тэтгэлэг, олговорын тусламжтайгаар манай бүс нутгийн орнуудын их, дээд сургуулиудад суралцах боломжтой болж байгаа юм. Энэхүү хөтөлбөр туршилтын шугамаар Ази-Номхон далайн бүс нутгийн 4 газар амжилттай хэрэгжсэн. 2015 оноос эхлэн бид бүс нутгийн бусад олон орныг тус хөтөлбөрт оролоцохыг урьсан бөгөөд чингэснээр Австралийн оюутан залуус эдгээр оронд суралцах, туршлага судлах, дадлага хийх зэрэг боломжтой болох юм. Монгол Улс тус хөтөлбөрт оролцох болсныг бид талархан хүлээн авч байгаа. Бид Австралийн ухаалаг залуучуудаа Монголд суралцаж, амьдрахаар илгээхдээ таатай байх болно. Тэрхүү Австрали оюутнууд шинэ мэдлэг, шинэлэг боловсролын туршлага, хэлний мэдлэгэтэй болж ирэхээс гадна насан туршид үргэлжлэх анд нөхдийн холбоо тогтооно хэмээн бид итгэж байгаа. Австралид суралцсан Монголчууд өөрсдийгөө “Моззи” хэмээн нэрлэдэгт бид туйлын их баяртай байдаг. Монголд суралцах Австраличуудыг мөн ижил “Моззи” гэж нэрлэж яагаад болохгүй гэж? “Моззи” гэдэг нь их гоё нэр юм. Бид тэднийг Коаланууд, Кенгүрүүнүүд эсвэл Уаллабис хэмээн нэрлэж болох боловч энэ нь Моззи шиг байж чадах болов уу, мэдэхгүй.

    3) МҮОНРТ-ийн зүгээс Австралийн Гадаад хэргийн сайд хатагтай Жүли Бишопыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах үеэрээ орчин үеийн Монгол эмэгтэйчүүдийн тухай илүү их зүйлийг мэдэж авахыг урив.

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>