Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

2011 ХҮН АМЫН ТООЛЛОГО – ЧЕХ УЛС

Чех Улсад гуравдугаар сард хүн амын тооллого болох гэж буйг Та мэдэх үү?
Та хүн амын тооллого гэж юу вэ гэдгийг мэдэх үү? Та үүнд бүх хүн оролцох үүрэгтэйг мэдэх үү?
Та Танай гэрт тооллогоны комиссын хүн ирнэ гэдгйиг мэдэх? Та түүнийг яаж танихаа мэдэх үү?
Та яаж болон хэзээ хүртэл тооллогоны хүснэгтийг бөглөж өгөхөө тэдэх үү?

Чех Улсад гуравдугаар сард хүн амын тооллого болох гэж буйг Та мэдэх үү?Та хүн амын тооллого гэж юу вэ гэдгийг мэдэх үү? Та үүнд бүх хүн оролцох үүрэгтэйг мэдэх үү?Та Танай гэрт тооллогоны комиссын хүн ирнэ гэдгйиг мэдэх? Та түүнийг яаж танихаа мэдэх үү?Та яаж болон хэзээ хүртэл тооллогоны хүснэгтийг бөглөж өгөхөө тэдэх үү?

Энэхүү тооллого нь Чех Улсад хичнээн хүн байгаа,яаж болон хаана бид амьдарч байгаа,ямар төвшинд амьдарч байгааг

мэдэхэд туслана. Хүн амын тухай, түүний демографицкий, нийгмийн болон эдийн засгийн байдлын тухай, гэр ахуйн тухай,

оршин суугаа байдлын төвшиний тухай,байшин болон орон сууцны фондын бүтцийн тухай мэдээлэлүүдийг олгох болно.

Эдгээр мэдээлэлүүд нь тэтгэвэрийн систем бүрдүүлэх болон өөрчлөхөд, боловсролын эсвэл эрүүл ахуйн системд, харин бас

орон сууцны болон тээврийн бодлогонд маш чухал юм.

Анх удаа бүх Европын холбооны 27 гишүүн улсад хүн амын тооллого хийгдэх гэж байгаа, энэ нь Европын холбоо болон

тэдгээр улсуудын талаар харьцуулсан мэдээлэлүүдтэй болоход боломж олгож байна.

Хүн амын тооллогонд оролцох үүрэгтэй, хуулиар тогтоогдсон!!! Тооллогоны хүснэгтийг бөглөж өгөхгүй бол

10.000 Kč хүртэлх мөнгөн торгуульд орно !!! Энэхүү тооллого нь өрх болгонд / байранд / явагдана!!!

Чех Улсад 90 хоногоос дээш хугацаанд амьдран оршин сууж буй Гадаадын иргэд нь энэхүү тооллогоны хүснэгтийг

бусад иргэд шиг бөглөж өгөх ёстой. Чех Улсад 90 хоног хүртэлх хугацаанд байгаа Гадаадын иргэд нь богинохон

хүснэгтийг бөглөж өгнө.

Хугацаа: • 2011. 2. 26 – 2011. 3. 6 – тооллогоны тухай мэдээлэлүүдтэй ухуулах хуудсуудыг тараана

• 2011. 3. 7 – 2011. 3. 25 – Комиссын хүн Таньд гэрт чинь тооллогоны хүснэгт авчирч өгнө.

• 2011. 3. 25 – энэ өдөр хүртэл хүснэгтээ бөглөнө.

• 2011. 4. 14 – бөглөсөн хүснэгтээ өгөх хамгийн сүүлийн өдөр

Тооллогоны комиссын хүн айлд нийт 3 хүснэгт тайлбартай нь авчирч өгнө:

Ногоон хүн тоолох хуудас (тухайн өрхийн хүн болгон өөрийнхийгөө авна)

Шар орон сууцны хуудас (өрх болгон нэгийг авна )

Улбар шар байшингийн хуудас (үүнийг зөвхөн байшингийн эзэн эсвэл түүний эрхлэгчид авна)

Комиссын хүн нь тооллогоны комиссын хүний үнэмлэхтэй болон мөрөн дээрээ Чехийн шуудангийн том шар өнгийн шошготой

цэнхэр цүнхтэй байна. Комиссын хүнийг гэртээ урьж оруулах албагүй (түүнтэй та ганцхан гэрийнхээ үүдэнд уулзаж харьцаж

болно)!!!

Гадаадын иргэд болон үндэстний цөөнх хэсэгт зориулж хүснэгттэй цуг 8 хэлтэй тайлбар байгаа (англи хэл, герман хэл, орос

хэл, ром хэл, вьетнам хэл, франц хэл, украйн хэл болон польш хэл).

Хүснэгтээ өрхийн бүх хүний өмнөөс 5 наснаас дээш насны хүн авч болно. Хэрвээ Таныг комиссын хүн гэрт чинь тааралдаагүй

тохиолдолд Таньд шуудангийн хайрцагт чинь хүснэгт өгөх хугацаа бичсэн хуудас үлдээнэ.

Комиссын хүн хүснэгт өгөхдөө Таныг ямар байдлаар бөглөсөн хүснэгтээ буцааж өгөхийг хүсч буйг асуух ба таньд гурван

боломж санал болгоно:

Oн-лине интернетээр бөглөөд явуулах

Өөрийн биеэр комиссын хүнд буцааж өгөх (хэрвээ та энэ аргыг сонгосон бол комиссын хүн таньтай шууд хэзээ хүснэгтээ

буцааж авах талаар уулзалтын өдрөө товлон тохирно.)

Шуудангийн дугтуйнд хийнэ явуулах Шуудангийн хажуугийн захиа явуулдаг хайрцагт хийх (хэрвээ та энэ боломжийг

сонгосон бол комиссын хүн таньд A4 хэмжээний хаяг бичсэн дугтуй өгнө, ямар ч шуудангийн мөнгө энэ байдалд өрх төлөхгүй)

Үнэгүй мэдээлэл олгох холбо: + 420 800 87 97 02

Нет: www.scitani.cz

Хэрвээ та яаж хүснэгтээ бөглөхөө мэдэхгүй бол, бидэнтэй холбоо бариарай:

CENTRUM NA PODPORU INTEGRACE CIZINCŮ V ÚSTECKÉM KRAJI

Velká Hradební 33, 400 01 Ústí nad Labem

Tel.: + 420 475 208 449

Mobil: + 420 731 175 833, +420 732 827 155

Web: www.centrumcizincu.cz

PORADNA PRO INTEGRACI

Senovážná 2, 110 01 Praha 1

Tel.: +420 224 233 034

Mobil: +420 603 281 269

Web: www.p-p-i.cz




Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>