Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудын анхааралд

Хөдөлмөрийн төв бирж нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээл/ХЗЗ-ийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, ХЗЗ-ийн судалгаа шинжилгээ хийх, бүртгэл судалгаанд үндэслэсэн хөдөлмөр зуучлалын үйлчилгээг үзүүүлэх чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм.
Манай үйлчилгээ нь үнэ төлбөргүй бөгөөд ил тод, түргэн шуурхай, үл ялгаварлах, үл албадах, тэгш хүртээмжтэй байх зарчимтай. Энэ ч үүднээс өөрийн үйлчилгээг гадаадад сурч, ажиллаж байгаа Монголчууддаа, түүнчлэн Монгол улсад ажиллах сонирхолтой хэн бүхэнд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Хөдөлмөрийн төв бирж/ХТБ дээрх ажлын хүрээнд www.labornet.mn портал вебсайтыг ажиллуулж байна.
Эх орондоо байнгын, эсвэл түр ажил эрхлэх сонирхолтой гадаадад ажиллаж, сурч байгаа болон эх орондоо эргэн ирэхээр төлөвлөж байгаа Монгол улсын иргэд, түүнчлэн Монгол улсад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй гадаадын иргэдийн мэдээлэл Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд тодорхой байр суурь эзлэх ёстой.
Гадаадад байгаа ажил хайгчдийг сайн дурын үндсэн дээр бүртгэж ХЗЗ-ийн мэдээллийн санд оруулснаар бүртгүүлэгчтэй байнгын харилцаа холбоотой байж, хөдөлмөр эрхлэлтийн талаарх болон бусад хэрэгтэй мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, хүсэл сонирхолд нь нийцсэн ажлын байранд зуучлах, ажил олгогчтой холбоо тогтоох болон амьдарч байгаа газраасаа ажил олгогчдын захиалгаар ажил үүрэг гүйцэтгэхэд нь зуучлах үйлчилгээг үзүүлэх боломж нөхцөл бүрдэнэ.
Монгол улсын ХЗЗ-ийн мэдээллийн санд нэгдэн орох нь дээр дурдсанчлан Таны өөрийн хүсэл зоригоос хамаарах ба Таны аз хийморийн тохиол, магадлалыг нэмэгдүүлэх нэг боломж гэдэгт итгэлтэй байна. Та эх орондоо эргэн ирэх төлөвлөгөөтэй бол манайд бүртгүүлэх, манай үйлчилгээг авах нь таны цаг, мөнгийг хэмнэх болно. Та энэ үйлчилгээг хэрхэн авах вэ?
Та манай www.labornet.mn вебсайтад зочилж мэдээлэл зөвлөгөөг авч болно. Мөн өөрийн хүсэл сонирхолд нийцсэн ажлын байрны мэдээллийг авахаас гадна өөрөө шууд болон биднээр дамжуулан ажил олгогчтой холбоо тогтоох боломжтой. Бүргүүлэхдээ вэбсайтын дээд хэсэгт байгаа “маягтууд” цэсрүү орж “гадаадад байгаа ажил хайгчийг бүртгэх маягт”-ийг татан авч асуумжийн дагуу бөглөн lecom@labornet.mn enkhayush@labornet.mn enkhayush@yahoo.com е-майл хаягуудын аль нэг рүү хавсралтаар /attachment/ явуулна уу.
Эсвэл та өөрийн messenger хаягаар манай Web дэх “онлайн туслах”-д хандаж маягтыг авах, бөглөсөн маягтыг илгээж болно.
Мөн бөглөсөн маягтыг шуудангаар: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ургамал ЗМ-ийн байр, Хөдөлмөрийн төв бирж гэсэн хаягаар илгээж болохоос гадна  976-11-347272 дугаарт залгаж бүртгүүлэх, 976-11-343131 дугаараар факс илгээх боломжтой.
Та бүхнийг энэ боломжийг ашиглаж Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд нэгдэн орохыг уриалж байна.

ХТБ-ийн Гадаад хөдөлмөр зуучлалын алба

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>