Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

Чехийн ЭСЯ-наас визний цагийг долоо хоногийн өмнө утсаар авдаг боллоо

218389-28112017-1511842352-1779618657-Chex_11

Монгол Улсад суугаа Чехийн Элчин сайд визний цаг авах асуудлаар мэдээлэл хийлээ.

Чехийн ЭСЯ-наас визний цагийг өмнө нь интернэтээр авдаг байсан бол одоо утсаар авдаг боллоо.

Визапойнт бүртгэлийн систем дуусгавар болсонтой холбогдуулан 2017 оны 11-р сарын 24-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам виз болон оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд шинэ бүртгэлийн системийг эхлүүлжээ. Визапойнт системийг нийт 37 оронд хаасан байна.

Тухайн системийг нэвтрүүлснээр виз мэдүүлэгчдэд мэдээлэл ил тод болох аж. Мөн визийн мэдүүлгийн үеэр бий болдог авлига хээл хахуулийг тэглэж байгаа гэнэ.

video

Анхаарах зүйлс

  • Богино хугацааны шенгений виз болон ажил эрхлэлтийн карт мэдүүлэхээр ярилцлагын тов тогтоох тохиолдолд зөвхөн 70110223 утасны дугаар луу залгана.
  • Богино хугацааны шенгений виз мэдүүлэх зорилгоор утсаар ярилцлагын тов бүртгүүлэх тохиолдолд зөвхөн Баасан гараг бүр өглөө 08:30 минутаас эхлэн дараа долоо хоног хүлээн авах 54 ш визийн өргөдөл хүлээн авах ярилцлагын тов олгохоор тохируулсан байдаг болно.
  • Ажил эрхлэлтийн карт мэдүүлэх зорилгоор утсаар ярилцлагын тов бүртгүүлэх тохиолдолд зөвхөн Баасан гараг бүр өдөр 13:30 минутаас эхлэн дараа долоо хоног хүлээн авах 18 ш визийн өргөдөл хүлээн авах ярилцлагын тов олгохоор тохируулсан байдаг болно.​
  • Урт хугацааны виз болон ажил эрхлэлтийн картаас бусад удаан хугацааны оршин суух эрхээр виз мэдүүлэх үүнд гэр бүл нэгдэх, суралцах, бизнес эрхлэх зорилгоор урт хугацааны эсвэл удаан хугацааны оршин суух эрх мэдүүлэх, байнгын оршин суух гэх бусад төрлүүдийн хувьд зөвхөн visa_ulaanbaatar@mzv.cz И-МЭЙЛ хаягт Баасан гараг бүр 08:30 минутаас эхлэн хандаж дараа долоо хоногт хүлээн авах 15 ш визийн өргөдлийн ярилцлагын тов олгохоор тохируулсан байдаг болно.
  • Ярилцлагын тов и-мэйлээр илгээхдээ тусгай код ашиглах ба тухайн код Элчин сайдын яамны цахим хуудасны нүүрэн хэсгийн баруун дээд буланд улаанаар долоо хоног бүр шинэчлэгдэн тавигдана.
  • Ярилцлагын тов тогтоох дэлгэрэнгүй мэдээлэл Элчин сайдын яамны цахим хуудсанд монгол, чех хэлээр тавигдсан байгаа болно.

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>