Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

ИРГЭН ТА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

songuul

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00-22:00 цагийн хооронд ЭСЯ-ны байранд авна.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатайг анхаарна уу!

-Санал өгөх сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд авна,

-Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн Та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай,

-Сонгуульд саналаа өгөх хүсэлтэй иргэд саналаа өгөх хүсэлтээ бүртгүүлэхдээ ЭСЯ-ны www.prague.embassy.mn гэсэн цахим хуудаснаас“Бүртгүүлэх маягт”-ыг татаж авч /WORD- татаж авах/ / PDF – татаж авах/ бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэхний хуулбарын хамт ЭСЯ-нд өөрийн биеэр ирж өгөх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа:

-Velvyslanectví MongolskaNa Marně 608/5, 160 00 Praha гэсэн хаягаар шуудангаар, эсхүл prague@mfa.gov.mn гэсэн имэйл хаягаар мөн 224 314 827 факсийн дугаарт илгээх замаар бүртгүүлнэ.

Биечлэн ирж бүртгүүлэх тохиолдолд бүртгэлийн маягтыг ЭСЯ-наас авах боломжтой бөгөөд харин гадаад паспортаа авч ирэх хэрэгтэй. Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан он, сар, өдрийг гадаад паспортынхаа тэмдэглэгээнээс харах боломжтой. 

Саналаа өгөхөөр бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд санал авах өдрүүдэд ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу!

Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхтэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.

БНЧУ-д суугаа ЭСЯ, Салбар комисс № 25
Лавлах утас: 224 311 198

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>