Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

монгол-франц хоёр орны засгийн газрын сургалтын тэтгэлэг зарлагдлаа

2015 оны 11-р сард “сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” хоёр орны засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл хэлэлцэгдэж, амжилттай хэлэлцээр байгуулласны дүнд 2016-2017 оны хичээлийн жилээс франц улсад 2 орны засгийн газрын тэтгэлгээр оюутан суралцуулах боллоо.

тэтгэлгийн зорилго:
• хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;
• өрсөлдөх чадвартай монгол иргэнийг бэлтгэх;
• монгол, францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх;

тэтгэлэг олгох чиглэл:
• магистр, докторын сургалт
• мэргэжлийн чиглэл харгалзахгүй
• хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох хүнс, хөдөө аж ахуй, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжил зэрэг мэргэжлийн чиглэлээр суралцах бол давуу эрх эдэлнэ.

тавигдах шаардлага:
• монгол улсын иргэн байх;
• франц дахь их, дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын эсвэл магистрийн зэргийн дипломтай байх,
• суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх;

франц хэл:
• delf (франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу cecrl –н b2 түвшин ;
• dalf (франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) ;
• tcf –н диплом b2 түвшингээс дээш болон нэмэлт шалгалтын диплом;
хэрэв та франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол монгол францын төвөөс
франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.

англи хэл:
• тухайн хүлээн авч суралцуулах сургуулийн шаардлагад нийцэхүйц оноо бүхий ielts эсвэл toefl-г шалгалт өгсөн байх. шалгалтыг 2014 оны 3 сарын 1-нээс хойш өгсөн байх;

chapeau-etudiant

бүрдүүлэх баримт бичиг:
• бүрэн, үнэн зөв бөглөсөн анкет /энд дарж татаж авна уу/
• cv буюу товч намтар;
• суралцах хөтөлбөр, төлөвлөгөөг багтаасан эссэ /франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, a4*2 нүүрнээс хэтрэхгүй, times new roman 12 фонтоор бичигдсэн байх/;
• их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт;
• францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн урилга бүхий албан захидал эсвэл тодорхойлолт;
• хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал;
• докторын сургалтанд хамрагдах бол монголын болон францын эрдэм шинжилгээний удирдагч багш нарын зөвшөөрөл ба албан бичиг;
• тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг;
тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр/

материал хүлээн авах газар: 
франц улсаас монгол улсад суугаа элчин сайдын яам:
энх тайвны өргөн чөлөө -15
соёл, хамтын ажиллагааны элчин зөвлөх
ноён жон флоран филтц танаа

материал хүлээн авах эцсийн хугацаа:
2016 оны v сарын 13-ны өдрөөр дуусгавар болно

анхаар: баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон бол сонгон шалгаруулалтад орох боломжгүй. суралцуулах оюутны тоо: 10.

сонгон шалгаруулалт:
сонгон шалгаруулалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулна.
нэгдүгээр шатанд хоёр орны хариуцагч байгууллагын төлөөлөл бүхий хамтарсан комиссын гишүүд тэтгэлэгт хамрагдахаар бүрдүүлж өгсөн баримт бичигт үнэлгээ өгч, хоёрдугаар шатны шалгаруулалт буюу ярилцлагад орох иргэдийн нэрсийг тодруулна.
нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн, хоёрдугаар шатанд шалгарсан иргэдийн ярилцлагын цагийн хуваарийг 2016 оны 5-р сарын 30-ны дотор франц улсаас монгол улсад суугаа эся-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.
хоёрдугаар шатны шалгаруулалтын дүнг 2016 оны 6-р сарын 6-наас эхлэх долоо хоногт багтаан шалгуулагчид мэдэгдэнэ.

францын зг-н тэтгэлэг хүртэгч нь дараах эрхийг эдэлнэ. үүнд:
• тосч авах үйлчилгээ авах,
• францын визны хураамжаас чөлөөлөгдөх,
• франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан сарын 767 € хүртэл мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах,
• онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад travelex үйлчилгээ авах эрх нээнэ.
• эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авах,
• мастер, докторын тэтгэмжит оюутнууд компьютер худалдан авсан бол нийт сургалтын хугацаанд нэг удаа төлбөрийг буцаан авах,
• сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авах,
• хэрэв оюутан crous байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрны төлбөрийг буцаан авах, мөн францын их, дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх,
• дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх,
• франц улс дахь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөх.

холбоо барих (дэлгэрэнгүй мэдээлэл авах):
нэмэлт мэдээллийг франц улсаас монголд улсад суугаа эся-ны 11-324519 утсаар ажилтан т.төрнямтай холбогдож лавлана уу.
цахим хаяг :turnyam.togtokh@diplomatie.gouv.fr

монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
бүгд найрамдах франц улсаас монгол улсад суугаа элчин сайдын яам
монгол улсаас бнфу-д суугаа элчин сайдын яам

тус улсын их, дээд сургуулийн сургалтын системын талаар энд дарж үзнэ үү.

 

SOURCE: sodonmongol.com

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>