Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, Чех Улс дахь оюутан, залуусын “Баян Монгол” ТББ хамтран тус улсад суралцагч оюутнуудын уулзалт өдөрлөгийг 2 дугаар сарын 13-ний өдөр Прага хотноо зохион байгууллаа.
Чех Улсын их, дээд сургуульд суралцагч оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ойртуулан нэгтгэх, өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ нэгдсэн зохион байгуулалттайгаар 2016 онд оюутан, залуусын дунд зохион байгуулах арга хэмжээнүүд, эх орноо сурталчилах, оюутан залуусаа дэмжих чиглэлээр хамтран ажиллах чиглэл, боломжуудын талаар өдөрлөгийн үеэр санал солилцож ярилцлаа.
Уулзалт өдөрлөгт ЭСЯ, Прага хотын гадаад иргэдэд зориулсан Интеграцийн төв болон Чех Улсын Техникийн ухааны сургуулийн төлөөлөл оролцсоны зэрэгцээ “Оны шилдэг оюутан”-г шалгаруулж ЭСЯ-ны өргөмжлөл, “Баян Монгол” ТББ-ын нэрэмжит цомоор шагнав.
Сэтгэгдэл бичих: