Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

Чехийн Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

praha

БНЧУ-ын Засгийн газраас 2016/2017 оны хичээлийн жилд монголын оюутнуудад  тэтгэлэгийн гурван орон тоо олгохоор шийдвэрлэсэн тухай мэдээлж байна.

Үүнээс  хоёр нь чех хэл дээр сурах бакалаврын болон магистрийн сургалтын үлдсэн нэг нь англи хэл дээр явагдах үргэлжлүүлэн магистраар буюу докторын сургалтын  хөтөлбөр бүхий тэтгэлэг юм.

Санал болгож буй мэргэжлийн чиглэлүүд нь одоо хэрэгжиж байгаа гадаадын хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс үүдэн гарсан юм. Зарим нэгэн мэргэжлийг чех хэл дээр сурч болно. Жишээлбэл: байгалийн ухаан /геологи, гидрогеологи/ эрчим хүч, экологи, хөдөө аж ахуй, мал эмнэлэг гэх мэт. Эсвэл англи хэл дээр эдийн засаг, хөдөө аж ахуй, мэдээлэл зүй, хүрээлэн буй орчин болон эрчим хүчний мэрэгэжлүүдээр сурах боломжтой.

Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахаар сонирхож байгаа хүмүүс 2015 оны долоодугаар сарын 20-ноос есдүгээр сарын 30 хүртэлх хугацаанд онлайнаар http://registr.dzs.cz/registr.nsf хаягаар бүртгүүлнэ үү.

Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тус хаягаар ороход аливаа нэгэн техникийн асуудал гарвал веб хуудасны админы registr@dzs.cz хаяг руу хандаж болно.

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>