Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил

11182026_623782847721424_7023211566667732990_n

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсаас БНЧУ-д ЭСЯ 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа.

Хүндэтгэлийн хүлээн авалтад БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Ян Хамачек, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хатагтай Михаела Марксова болон Чех Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Монгол, Чехийн хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд хүчин зүтгэж буй төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн 200 гаруй зочид оролцлоо.

Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам хүндэтгэлийн хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ “Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буй энэ оны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНЧУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай болсныг цохон тэмдэглээд, цаашид Монгол, Чех хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа бүхий л салбарт бодит хамтын ажиллагаагаар бэхжиж, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв”.

Ноён Ян Хамачек, хатагтай Михаела Марксова нар үг хэлж хоёр орны дипломат харилцаа өнгөрсөн хугацаанд үр бүтээлтэй хамтын ажиллагаагаар баяжин хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Хүлээн авалтын үеэр Монголын язгуур урлагийн тоглолт үзүүлбэр үзүүлсний зэрэгцээ Чехийн аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл Монгол Улс дахь хүүхдийг асран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг буяны байгууллага, санд гурван мянган долларын хандив өргөлөө.

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>