Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЧУ-д айлчлал хийнэ


elbegdorj
 
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 1 дүгээр сарын 18-20 өдрүүдэд БНЧУ-ын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар тус улсад Төрийн айлчлал хийнэ.
Энэхүү айлчлалын хүрээнд 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18-19 цагийн хооронд Чех улсад оршин суугаа Монголчуудынхаа төлөөлөлтэй уулзалт, ярилцлага хийх бөгөөд тус уулзалт, ярилцлагад оролцох хүсэлтэй хүмүүс Монгол улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-нд урьдчилан бүртгүүлж, Чех улсын холбогдох байгууллага бүртгэлийг баталгаажуулснаар оролцох боломжтой юм.

Иймд уулзалт, ярилцлагад оролцох хүсэлтэй иргэд ЭСЯ-ны +420 224 311 198 утсаар болон bayarkhuu.e@mfa.gov.mn цахим шуудангаар хандан бүртгүүлэх бөгөөд бүртгүүлсэн иргэд уулзалт, ярилцлагад иргэний хүчин төгөлдөр баримт бичигтэйгээ ирэхийг анхааруулж байна.
Цахим шуудангаар бүртгүүлэх тохиолдолд өөрийн овог, нэр, төрсөн огноо, гадаад паспортын дугаар, оршин суугаа хаяг болон холбоо барих дугаарыг тодорхой бичэж ирүүлнэ үү.

Бүртгэлийг 2015 оны 1 дүгээр сарын 12-ны 17 цаг хүртэл явуулна.

Хаяг:
Lichtenštejnský palác,
U Sovových mlýnů 506/4,
Praha 1.

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>