Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ, ЧЕХ УЛСАД АЖ АХУЙ ЭРХЛЭХ

Гуравдагч орны гадаадын иргэдийг дараах нөхцлүүдэд ажилд авч ажиллуулж болно,
• гадаад иргэн нь ажиллах хүчинтэй зөвшөөрөлтэй ба ажиллах зорилгоор олгогдсон оршин суух хүчинтэй визтэй юмуу ажиллах зорилгоор олгогдсон удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй эсвэл
• ногоон карт эзэмшигч бол (Дотоод яамны č. 461/2008 Sb тоот тогтоолоор тогтоосон орнуудын гадаад иргэдэд зориулсан онцгой тохиолдолд ажиллах зорилгоор удаан хугацаагаар оршин суухад олгодог шинэ төрлийн зөвшөөрөл)

Ажиллах зөвшөөрлийг олгох газар нь гадаад иргэний ажиллах дүүргийн харъяа хөдөлмөрийн товчоо юм. Гадаад иргэн нь өргөдөл гаргахдаа ажил олгогч юмуу өөр төлөөлөгчөөр, ингэхдээ итгэмжлэлийн үндсэн дээр, төлөөлүүлж болно. Ажиллах зөвшөөрөл олгох өргөдөл гаргахад 500 кроны хураамж төлдөг.

Хөдөлмөрийн товчоо нь мэдэгдсэн ажлын сул орон тооны (энэ нь түүний үүссэн ба суларсныг ажил олгогч хөдөлмөрийн товчоонд мэдэгсдэн ажлын орон тоо болно) хувьд гэдэг нөхцөлд ажиллах зөвшөөрөл олгож болно.

Ажиллах зөвшөөрлийг өөр хүнд шилжүүлж болдоггүй, тэгэхлээр зөвхөн шийдвэрт бичигдсэн ажилтан ба ажил олгогчид л хүчинтэй байна. Энэ нь ажлын нэр төрөл ба ажил хийх газар мөн адил байна. Чех улсын нутаг дэвсгэрт ажиллах зөвшөөрлийг тодорхой хугацаагаар, хамгийн ихээр 2 жилийн хугацаатай олгоно. Хэрэв хөдөлмөрийн харьцаа (хөдөлмөрийн тухай гэрээ, ажил гүйцэтгэх тухай гэрээ) хугацаанаасаа өмнө дуусвал, ажиллах зорилгоор олгосон оршин суух зөвшөөрлийн хүчинтэй байдал мөн адил дуусна.

Виз сунгуулах өргөдлийг 90-ээс дээш хоногийн виз юмуу удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл дуусахаас хамгийн эрт 120 хоног ба хамгийн орой 14 хоногт өгөх хэрэгтэй.

ХӨДӨЛМӨРИЙН ХАРЬЦАА
Хөдөлмөрийн харьцаа нь Чех улсын нөхцлүүдийн хувьд хамгийн нийтлэг ба элбэг хууль хөдөлмөрийн харьцаа болно. Түүний агуулга нь ажилтан ба ажил олгогчийн харилцан эрх ба үүргийг бүрдүүлдэг. Чех улсад хөдөлмөрийн харьцаа нь ер нь хөдөлмөрийн гэрээнд үндэслэгддэг. Хөдөлмөрийн харьцааг тодорхой бус хугацаагаар эсвэл тодорхой хугацаагаар үүсгэдэг. Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг тохирч бас болно, энэ нь, хэрэв туршилтын хугацаа богино байхаар тохиролцоогүй бол гурван сар байна.

ХӨДӨЛМӨРИЙН ХАРЬЦАА ДАРААХ НӨХЦӨЛД ДУУСАЖ БОЛНО:
• хөдөлмөрийн харьцаа дуусахаар тохиролцох;
• халагдах бичиг өгснөөр (ажилтны юмуу ажил олгогчийн зүгээс, тэгэхдээ ажил олгогч зөвхөн хуулиар хатуу тогтоосон тохиолдолд л халах тушаал гаргаж болно; халах халагдах бичгийн үндсэн дээр ажилтан ажил олгогч аль алинд нь адил дор хаяж 2 сарын хугацаатай байх халагдах хугацаа дууссанаар хөдөлмөрийн харьцаа дуусна);
• даруй цуцалснаар (ажилтны ч талаас мөн ажил олгогчийн талаас бас, гэхдээ зөвхөн нарийн заагласан тохиолдлуудад);
• туршилтын хугацаанд цуцалснаар (ажилтан ч талаас мөн ажил олгогчийн талаас ч шалтгаан дурдахгүйгээр);
• хугацаа өнгөрснөөр, хэрэв хөдөлмөрийн харьцаа тодорхой хугацаагаар хийгдсэн бол.
• гадаадын иргэдийн хувьд хөдөлмөрийн харьцаа тэдний Чех улсын нутаг дэвсгэрт оршин суух нь дууссан өдрөөр оршин суух зөвшөөрлийг нь хурааж авах тухай гүйцэтгэж болох шийдвэрийн дагуу, эсвэл эдгээр этгээдийг нутгаас албадан гаргах ял шийтгэсэн тушаал хүчинтэй болсон өдрөөр дуусаж болно.

Хэлэлцсэн хөдөлмөрийн харьцаанаас үүдэн гарах эрх ба үүргийг тодорхой тогтоохын тулд хөдөлмөрийн гэрээ маш чухал юм. Хөдөлмөрийн гэрээ хийхээс өмнө ажил олгогч таньд хөдөлмөрийн гэрээнээс үүдэн гарах таны эрх ба үүргүүд, ажил хийх хөдөлмөрийн ба цалин хөлсний нөхцлүүдийг танилцуулах ёстой. Хөдөлмөрийн харьцаа хэлэлцэж байхад ажил олгогч тэгш хандах, ялгаварлахыг хориглосон ба хууль хөдөлмөрийн харьцаанаас үүсэх эрх ба үүргээ буруугаар ашиглахгүй байх зарчмуудыг дагаж мөрдөх үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээ нь хэлбэр ба агуулгын хувьд зохих зүйлүүдийг хангасан байх ёстой. Юуны түрүүнд бичгээр хийгдсэн байх ёстой. Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч гол зүйлүүдийг, энэ нь ажлын төрөл, ажил хийж гүйцэтгэх газар ба

АЖИЛТНЫ ЭРХ БА ҮҮРГҮҮД
Хөдөлмөрийн хууль ажил олгогч хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн хөлс олгох, мэргэжлийн бэлтгэл ба ажил дээрх ажлын функци эсвэл өөрөөр дэвшүүлэхтэй холбогдсон асуудлын хувьд бүх ажилтнуудтай тэгш харьцахыг тогтоож өгдөг. Хууль хөдөлмөрийн харьцаанд хүйс, бэлгийн баримжаа, хэл, шүтлэг сүсэглэл, шашин, улс төр юмуу өөр үзэл бодлоор нь г.м. шууд ч шууд бус ч ялгаварлахыг хориглоно. Хэрэв тэгш харьцах юмуу ялгаварлахаас үүдсэн эрх ба үүрэг зөрчигдвөл ажилтан ажил олгогчоос тус зөрчлийг зогсоох, энэхүү зөрчлөөс үүссэн үр дагаврыг арилгах ба түүний хохирол нь барагдсаныг шаардах эрхтэй. Хэрэв ингэж залруулах нь хангалтгүй байгаад ажилтны нэр төр нилээд хэмжээгээр буурсан бол ажилтан эдийн бус хохирлын төлбөр мөнгөөр нэхэмжлэх эрхтэй. Төлбөрийн хэмжээг шүүх тогтооно.

Долоо хоногийн ажлын цагийн байж болох хамгийн их хэмжээ нь 40 цаг байхаар Хөдөлмөрийн хууль (§ 79) тогтоосон. Ээлжийн амралтын (цалинтай амралт) үндсэн хэмжээ Чех улсад дөрвөн долоо хоног байдаг. Доод хэмжээний хөлс нь хууль хөдөлмөрийн харьцаанд хөдөлмөрийн хөлсөнд олгож болох хамгийн доод хэмжээний урамшуулал юм.

ЧЕХ УЛСАД АЖ АХУЙ ЭРХЛЭХ

ЛИЦЕНЗИЙН ҮНДСЭН ДЭЭР АЖ АХУЙ ЭРХЛЭХ
Ингэснээр байнга оршин суугаа гадаад иргэд ба дүрвэгсдийн статус олгогдсон этгээдүүд нь аж ахуй эрхлэх салбарт Чех улсын иргэнтэй адил байр суурин дээр байна. Нийтлэг нөхцлүүд нь:
• 18 нас хүрсэн байх;
• хуулийн чадамжтай байх;
• ял шийтгүүлээгүй байх;

Аж ахуй эрхлэх тусгай нөхцлүүдэд, хэрэв аж ахуйн тухай хууль юмуу тусгай актууд шаарддаг бол, мэргэжлийн ба бусад чадамж орно.
Аж ахуй эрхлэлтийн ангилал
• урьдчилан мэдэгдэж аж ахуй эрхлэх
• концессээр аж ахуй эрхлэх,
Урьдчилан мэдэгдэх ба концессийн өргөдлийг өөрийн биеэр (бичгээр, цахим хэлбэрээр, тухайлбал нийтийн захиргааны холбоо барих газраар дамжуулж) харъяа суурингийн аль ч лиценцийн албанд (суурингийн лиценцийн алба нь өргөн үйлчллэлийг хамарсан суурингийн албаны хэлтэс) юмуу Czech POINT (бүлэг 3.5-аас харах)-ийн үйлчилгээгээр дамжуулж өгч болно. Чех хэл өгөгдөөгүй бичиг баримтууд нь албан ёсоор орчуулагдсан ба дээд байгууллагаас баталгаажсан (суперлегализаци юмуу апостиллээр, 4. 4-ээс тодорхой харах) байх ёстой.

Боловсролын тухай ЕХ-ны гишүүн орнуудаас олгосон юмуу энэ улсын этгээдийн харуулж байгаа бичиг баримтуудаас бусад гадаадад олгосон боловсролын тухай бичиг баримтуудад нострификаци хийгдсэн байх ёстой (бүлэг 6.5 ба 6.7-г харьцуул). Урьдчилан мэдэгдэж аж ахуй эрхлэхэд лиценцийн алба мэдэгдлийг хүлээж авснаас 5 хоногийн дотор аж ахуй эрхлэгчдийн цэсэнд бичилт хийх ба хуулиар тогтоосон нөхцлүүдийг хангавал аж ахуй эрхлэгч цэснээс түүвэр олгоно. Концессээр аж ахуй эрхлэхэд лиценцийн алба концессээр аж ахуй эрхлэх тухай өргөдлийг суурингийн лиценцийн албанд хүлээж авснаас 60 хоногийн дотор шийдвэрлэдэг, хэрэв бүх шаардлага биелэгдвэл концесс олгосон тухай шийдвэр хүчинтэй болсноос 5 хоногийн дотор аж ахуй эрхлэгчдийн цэсэнд бичилт хийж худалдаа үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд цэснээс түүвэр олгоно

Жилийн орлого нь 15 000 кроноос илүү хүн бүр хувь этгээдийн орлогын татварын тухай мэдүүлэх үүрэгтэй. Татварын мэдүүлэхийг оршин суугаа хаягийн харъяа татварын албанд тухайн оны 3-р сарын 31-ийг хүртэл, хэрэв татварын зөвлөхөөр дамжуулж өгч байгаа бол 6-р сарын 30-ныг хүртэл өгдөг. Лиценцийн үндсэн дээр бизнес эрхлэх үеийн татвар мэдүүлэх үүргийн тухай асуудлаар өөрийн харъяа үйл ажиллагаа явуулж байгаа газрын харъяа татварын албанд хандаарай.

1 comment to ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ, ЧЕХ УЛСАД АЖ АХУЙ ЭРХЛЭХ

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>