Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

Чех улсад 18 дахь удаагийн „Хаврын баяр“ спортын өдөрлөг амжилттай өндөрлөлөө

Монгол улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-ны ивээл дор “Баянмонгол” ТББ Чех улсад оршин суугаа Монгол иргэдийн дунд уламжлал болон зохиогддог 18 дахь удаагийн „Хаврын баяр“ спортын өдөрлөгийг 2014 оны 4 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Прага хотноо амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Энэ удаагийн спортын өдөрлөгт Чех улсын найман хотоос мөн Австри улсын Линз хотыг төлөөлсөн нийт эрэгтэй, эмэгтэй 22 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис болон шатрын төрлөөр явагдсан спортын өдөрлөгийн нэгдсэн дүн гарахад Литомержице хотын „MGL“ баг тэргүүн байранд шалгарч ЭСЯ-ны нэрэмжит шилжин явах цомын эзнээр шалгарав.
Өдөрлөгийн спортын тэмцээнүүд өндөрлөсний дараа уламжлалт үдшийн цэнгүүний арга хэмжээний үеэр бүтэн сарын турш үргэлжилсэн “Авьяаслаг Монгол” тэмцээний ялагчийг тодруулсан бөгөөд тэргүүн байранд 5634 хүний саналаар Чех улсын “Jo Joo” циркийн уран нугараач Н.Халиунсүрэн шалгарч ивээн тэтгэгч “MoneyPolo” компаний шагналаар шагнагдлаа. Aвьяаслаг Монгол тэмцээнийг зохион байгуулахад бүх талын туслалцаа үзүүлсэн MoneyPolo компаний хамт олонд АМКА ХХК компаний ерөнхий захирал, Баян Монгол ТТБ-н Тэргүүн Х.Энх-Амар Баян Монгол ТББ, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны хамтарсан талахрлын бичгийг мөн гардууллаа.

havar 1havar 2havar 3havar 4havar 5havar 6havar 7havar 8havar 10havar 9

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>