Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН АХМАД САГСАН БӨМБӨГЧДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ VI ТЭМЦЭЭН

Польш дахь Монголчуудын Холбооноос анх санаачлан 2009 онд Варшав хотноо амжилттай зохион байгуулж гараагаа эхэлсэн Европ дахь ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээн дахин өлгий нутагтаа ирж, Варшав хотноо 2014 оны 5 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохиогдох гэж байгааг мэдэгдэхэд таатай байна.

Тэмцээнийг Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яам, Польш дахь сагсан бөмбөгийн “Мон-Пол” Плоцк клуб, Монголын биеийн тамир, спорт сонирхогчдын холбоо, МСБХ-ны Европ дахь салбар зөвлөл, Польш дахь Монголчуудын холбоо, Польш дахь Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулахаар ажиллаж байгаа болно.

Европ дахь ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах VI тэмцээн нь Варшав хотын баруун захад орших эртний түүхт Терешин хотхоны Биеийн тамир, спортын /http://www.gosirteresin.pl/ төвд болох бөгөөд тамирчдын байрлах зочид буудал болон бусад арга хэмжээг тус хотод төвлөрч явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Польш улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд уг тэмцээнийг анх санаачлан зохион байгуулсны хувьд энэ жилийн тэмцээнийг онцлог байдлаар зохион байгуулахаар ажиллаж байгааг мэдэгдэхийн зэрэгцээ Эрхэм хүндэт баг тамирчид, хөгжөөн дэмжигчид, сагсан бөмбөгийн спортыг дэмждэг, сонирхдог нийт Монголчууд Та бүхнийг Польшийн Варшав хотноо хүрэлцэн ирж, Польш орны түүх соёл, зан заншилтай танилцан, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, тэмцээндээ амжилттай оролцохыг УРЬЖ БАЙНА.

Тэмцээнд оролцох багууд 2014 оны 4 дүгээр сарын 1-ний дотор мэдүүлгээ хавсралт маягтын дагуу гаргаж mongemb@ambasadamongolii.pl, udim@op.pl хаягуудаар ирүүлэхээс гадна доорх зочид буудлуудаас сонгон, 4 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө байраа захиална уу. Үүнд:

1. “Кужниа Наполеоньска” зочид буудал /http://www.kuzniahotel.pl/

Хаяг: ul.Sochaczewska 5, Teresin, Paprotnia

2. “Лещне Зачише” зочид буудал /http://www.zaciszeteresin.pl/

Хаяг: ul.Aleja XX-lecia 3, 96-515 Teresin

Та бүхэнд спортын өндөр амжилт хүсэн ерөөе!

Тэмцээний заавархөтөлбөрийг энд дарж үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>