Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

“ХАВАР-2014” СПОРТ ӨДӨРЛӨГ

havar 2013 little

Чех улсад оршин суугаа Монголчуудын дунд жил бүрийн хавар спортын өдөрлөг явагддаг болсноос хойш өнөө жил 18 дахь хавартайгаа золгож байна. Удаxгүй болоx Чеxийн үндэсний улаан өндөгний баярыг тоxиолдуулан уламжлал болсон спортын наадмаа улам өргөн цар xүрээнд спортын наадам болгон өргөтгөн xийxээр 2014 оны 4-р сарын 19-20 ны өдрүүдэд Прага хотноо товлоод байна. Спортын өдөрлөгт Чех улсын нутаг дэвсгэрт амьдарч буй Монгол улсын иргэд өөрсдийн эрхэлж
байгаа ажил хөдөлмөр, эсвэл оршин суугаа хот, суурин газрын харъяаллаараа тодорхой баг бүрдүүлэн оролцдог уламжлалтай.
Өдөрлөгт оролцох багууд тэмцээний санд 8000Kč (урьдчилсан тоо, үүнийг теxникийн зөвлөгөөн дээр та бүxэнтэй зөвшилцөж нарийн тодорxой болгоно) кроны төлбөр хийж оролцох эрхээ баталгаажуулаx ба тэмцээний санд цугларсан мөнгө нь өдөрлөгийг явуулах спортын болон үдэшлэгийн танхимын төлбөр, шагнал урамшуулал, бусад зардалд зарцуулагдана.
Өдөрлөгийн техникийн зөвлөлгөөн 2014 оны 3-р сарын 29-ний өдрийн 12 цагт ЭСЯ-ны байранд явагдана.Техникийн зөвлөлгөөнд багийн ахлагч нар оролцох бөгөөд энэ үеэр багийнхаа тоглогчдын мэдүүлэг, багийн төлбөрийг хамт авчирч өдөрлөгт оролцох эрхээ баталгаажуулах шаардлагатай.
Техникийн зөвлөлгөөнөөр нийт оролцох багуудын тоо, бүрэлдэхүүнийг тодорхойлох, мөн оролцох багийн тооноос хамаарч тэмцээнийг ямар системээр явуулахаа тогтооно.


Холбоо барих утас:
778 503 234,
725 348 724,
728 992 685


Болох газар:
Střední průmyslová škola stavební Josefa Gočára,
Družstevní ochoz 1659/3, 140 00 Praha 4


Facebook event here



Zvětšit mapu

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>