Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

УРТ ХУГАЦААНЫ (ГЭР БҮЛИЙН) ВИЗ ХҮСХЭД ЮУ ХЭРЭГ БОЛОХ ВЭЭ

ХУУЛИЙН ТООТ 326/1999 Sb. ЗААЛТЫН ДАГУУ ӨРГӨДӨЛ ХҮСЭХ УРТ ХУГАЦААНЫ/ГЭР БҮЛИЙН ХАМТРАН АМЬДРАХ УРТ ХУГАЦААНЫ ВИЗ ХҮСЭХ

Цээж зураг – Виз сунгахад 2 ширхэг цээж зураг, нүүр царайнд өөрчлөлт орсон бол шинэ зураг.

Гадаад паспорт

-     Хүүхдийн визийг сунгахад, хүүхдэд өөрт нь паспорт байхгүй бол эцэг, эхийн аль нэгний паспортонд бичигдсэн бол түүн дээр виз олгоно.

-     Хүчингүй паспортыг, хүчинтэй гэж үзэх, буруу тэмдэглэлтэй, зөрчилтэй паспортыг хүчингүйд тооцно. Паспортны овог нэр зөрчилтэй байх, ямар нэгэн өөрчлөлтийг тухай бүрд нь мэдэгдэх ёстой. Жишээ нь: гэрлэлт г.м.

Хамаатан  төрөл саданг баталсан бичиг. (энэ нь виз сунгахад хамаарахгүй)

-          үүнд төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа эсвэл өөр ямар нэгэн хамаатанг баталсан бичиг баримт

-          урт хугацааны хамтран амьдрах визийг хамт амьдрах эрхтэй, цагаачийн орогнох эрх хүссэн, ураг төрлийн холбоотой, харж үзэх хамтран амьдрах нөхцлийг хангасан хүн хүсэж болно.

Гэр бүлийн, сарын цалингийн орлогын дүнг үзүүлсэн бичиг баримт

-          Нэг гэр бүлд хамтран амьдарч байгаа хүмүүсийн сарын орлогын бүх нийлбэр / гэр бүлийн бүх гишүүд, чех улсын нутаг дэвсгэр дээр хамт амьдарч байгаа / хүмүүсийн сарын орлого нь амьдарлын доод төвшний нийлбэрээс бага байж болохгүй. Хамгийн дээд төвшний амьдрах байрны ноормын зардын хэмжээ нь, тэтгэмж авах /хүсэх/ бол тусгай хуулийн дагуу өргөдөл гаргаж болно.  Гадаадын иргэн хамтран амьдрагч нарынхаа хамт байрны хөлсийг төлсөн бичиг баримтыг бүрдүүлэн, тэтгэмж авах өргөдөл гаргаж болно.

Амьдралын доод төвшний нийлбэрийн хэмжээ гэр бүлийн гишүүдэд

-          Амьдралын доод төвшний хэмжээ нэг хүнд, хэрвээ дарааллаар бол нэгдэх хүнийх сард  2 880 . Амьдралын доод төвшний хэмжээ дарааллаар 2 дахь болон дараагийн хүмүүсийнх сард

-          2 600 хүүхэд 15-аас дээш насны халамжаас гарсан бол

-          2 250 хүүхэд 15-аас 25 нас хүртлэх халамжинд байгаа бол

-          1 960 Kč хүүхэд 6-аас 15нас хүртлэх халамжинд байгаа

-          1 600 Kč хүүхэд 6 нас хүртлэх, халамжинд байгаа

Тусгай хуулийн заалтын дагуу хамгийн дээд төвшний амьдрах байрны ноормын зардлын хэмжээний тэтгэмж авах

-          9 183 нэг өрхийн 2 хүн

-          12 557 нэг өрхийн 3 хүн

-          15 744 нэг өрхийн 4 ба түүнээс дээш

гадаадын иргэн гэр бүлийн хамт байрны тэтгэмж  авах шалтгаантай бол үнэн зөв бичиг баримтыг бүрдүүлэх

Байрны зардалд хамаарах зүйл:

Хөлсний байр болон нийтийн байранд амьдардаг бол гэрээ, төлбөрийг төлсөн баримт мөн цаашид хий /гааз/, цахилгаан, ус, хог, төвийн халаалт, хатуу түлш г.м. мөн өөр байр, склад ашигладаг бол төлбөрийн төлсөн баримтыг бүрдүүлэх ёстой.

Гэр бүлийн гишүүдийн орлогын мэдүүлэг ба баримт

a) Хэрвээ ажилчин бол – албан газраасаа сарын цалингийн цэвэр дундажийг тодорхойлсон өнгөрсөн 3 сарын цалингийн тодорхойлолт болон оргинал эсвэл хуулбарыг баталгаажуулсан хүчинтэй ажлын гэрээ

в) Хэрвээ хүвиараа  ажил эрхэлэгч – тэрнээсээ орлоготой бол – өмнөх жилийн татварын газар татвар төлсөн хуулбар. Өмнөх жилүүдийн татварын хуулбаруудыг тус татварын яамнаас өөрийн хүсэлтээр гуйж авна, (§ 67 odst. 3 a 4 zákona č. 280/2009 Sb., daňový řád) энэ хуулийн дагуу шалгагдаж, татварын яамнаас хариу нь гарна.
Энд бас окрэсны нийгмийн даатгалын газрын  тодорхойлолт, тус хүн өргүй бөгөөд, даатгалын төлбөрийн өргүй байгаа гэсэн тодорхойлолт хавсруулна. Бас улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх ба,\хэрвээ гадаадын иргэн удаан хугацааны (тарвааль) визтэй бол хамт амьдардаг хүмүүст нь бас  хамаарана.\ Энэ хүмүүс бас улсын эрүүл мэндийн даатгалд ба нийгмийн даатгалын газарт төлбөрийн өргүй гэсэн тодорхойлолт хавсруулна.

с) хэрвээ өөр бусад өөрийн биш кампаны гишүүн бол – тус кампанд хамаарагдана гэсэн тодорхойлолт хавсруулна. Хэрвээ өөр нэгдэлийн гишүүн бол – нэгдэлийн (хоршоолол) орон сууцны тодорхойлолт хавсруулж, тэндээс орлогогыг бодно. Цэвэр орлого нь олгосон орлогоноос 15% хасаад гарна (§36 odst. 2 zákona č. 586/1992 Sb., o daních z příjmu).
Энэ бүхэнд татвараа төлсөн гэсэн тодорхойлолт хавсруулна.

d) хэрвээ хуулийн байгууллагын гишүүн эсвэл өөр байгууллагын гишүүн бол, орлого нь зөвхөн эндээс гаралтай бол – энэ байгууллагаас сарын дундаж орлогоны тодорхойлолт хавсруулна. Дээрээс нь энэ байгууллагаас орлоготой, ямар төрлийн алба хааж орлого авдаг гэсэн тодорхойлолт хавсруулна.Мөн хуулийн байгууллагын гишүүн бол гэрээ хэлэлцээрийн дагуу худалдааны хуулийн  66 зүйлд зааснаар шагнал урамшил авч байсан бол мөн баримтыг хавсаргана.

e) хэрвээ нэгдэлийн, хоршоололын эсвэл өөр байгууллагын гишүүн бол, эндээ албаны ажил хийдэг, энэдээс орлоготой бол – байгууллагаас сарын дундаж орлогоны тодорхойлолт хавсруулна.Мөн ямар нэг цол хэргэмийн нэмэгдэл ба шагнал авдаг бол бас тодорхойлолт хавсаргана. Дээрээс нь энэ байгууллагаас орлоготой, ямар төрлийн алба хааж орлого авдаг гэсэн тодорхойлолт хавсруулна.
Дээрээс нь энэ байгууллагаас орлоготой, ямар төрлийн алба хааж орлого авдаг гэсэн тодорхойлолт хавсруулна.

f) хэрвээ өөр улсаас орлого орж ирдэг бол, өөрөө тэр улсын иргэн нь эсвэл өөр улсын иргэн бол – өөр улсаас орлого орж ирдэг гэсэн тодорхойлолт хавсруулна.

g) хэрвээ өөр үнэн аргаар орлоготой гэдгээ батлаж чадахгүй бол – банкны дансны сүүлийн 6 сарын хуулбарыг авч үзэж болно. Банкны данс нь гадаадын иргэний овог нэрээр байх ёстой бөгөөд, үүнийг үндэслэн тэр хүний орлогыг тодорхойлно.

h) хэрвээ гадаадын иргэн ба түүний хамтран амьдрагч нар орлогогүй бол - орлогогүй гэсэн үнэн мэдэгдэл хэрэгтэй.

Чэх улсын нутагт  оршин суудаг гэсэн байрны бичиг

1. Өөрийн ба хувийн байртай, байшинтай гэсэн бичиг
-хувийн  байртай, байшинтай бол оргинал эсвэл баталгаажуулсан хуулбар катастрын бичиг. Худалдаж авсан бол худалдааны гэрээний бичиг, катастрт бүртгүүлсэн гэсэн бичгийг хамт хавсруулна.

2.   Албан ёсоор ашиглаж, хэрэглэж болно гэсэн байрны ба байшингийн бичиг
- оргинал эсвэл баталгаажуулсан хуулбар байрны гэрээний,хөлслөгч –хөлслүүлэгч хоёрын хоорондын гэрээ, хугацаа заасан
Хэрвээ таньд байр хөлсөлж байгаа хүн нь байрны эзэн биш бол, байрны гэрээнд байрны эзний зөвшөөрөл бөгөөд гарын үсэг байх ёстой.

3.   Байрны ба байшингийн эзэн эсвэл эзэнг оролсон хүний, гадаад орны иргэнийг байрлуулж хэрэглэж болно гэсэн, гарын үсгээ баталгаажуулсан хуулбар тодорхойлолт
- хэрвээ байрны ба байшингийн  эзэн өөрөө ирээд Чэх улсын дотоод ямны байгууллагын ажилтаны өмнө гарын үсгээ гэрээндээр зурвал, баталгаажуулсан хуулбар байх хэрэггүй. Бас байрны ба байшингийн  эзэн элэктронон гарын үсэгнийхээ хуулбарыг хэрэглэвэл, баталгаажуулсан хуулбар байх хэрэггүй.
- хэрвээ байр ба байшин нь  нэгээс дээш эзэнтэй бол, бүх эзний зөвшөөрөл байх хэрэгтэй.
- хэрвээ байр ба байшин нь эхнэр нөхрийн мэдэлд байдаг бол, нэгнийх нь зөвшөөрөл байж болно, тэгэхдээ нөгөө эзэмшигч нь энэ гэрээг хүчингүй болгох гэж үзэж болохгүй.
- хэрвээ байр ба байшин хөлсөлж байгаа хүн, эзэн нь биш бол, энэ хоёрын гэрээнд дараагийн хүн хөлсөлж суулгаж болно гэсэн байх хэрэгтэй. Хэрвээ байр хөлслүүлэгч, байрныхаа хүчинтэй гэрээнд бичгээр дараагийн гэр бүлийн гишүүд,  насанд хүрээгүй хүүхдийг зөвшөөрөн бичсэн байх ёстой.

Эцэг эхийн зөвшөөрөл, хуулийн дагуу эх эцгийг  орлох эсвэл асран халамжлагч чехийн нутаг дэвсгэр дээр хүүхдийн хамт (энэ нь сунгалтанд хүчингүй)

-          энэ нь гэр бүлийн гишүүд хамтдаа цуг амьдрах боломжгүй, хуулийн дагуу, эцэг эхийг орлон халамжилж байгаа хүнд, эцэг эхийн зөвшөөрөлийн бичиг хэрэгтэй.

-          Гадаадын иргэн, энэ бичиг баримтыг ямар нэг шалтгаанаар бүрдүүлэх боломжгүй бол хавсаргах шаардлаггүй, ба хэрвээ тэр хүүхэд чех улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа бол.

-          Энэ зөвшөөрлийн бичиг баримтыг гадаадын иргэнд 18 нас хүртэл, албан ёсоор хавсаргаж байх ёстой.

Аялал зуучлалын болон эрүүл мэндийн даатгал нь, даатгуулсан төлбөр хийгдсэн баримттай байх

- Чэх улсын нутаг дэвсгэрт амьдрах зөвшөөрөл хүсэж өргөдөл өгөх (zákonem č. 277/2009 Sb.) хуульд заасны дагуу чэх улсын нутаг дэвсгэр дээр бүрэн үйлчлэх, зөвшөөрөгдсөн аялал зуучлал, эрүүл мэндийн даатгалын газраар даатгал хийлгэсэн байх ёстой, энэ нь даатгалын гэрээнд бүрэн бүтэн эрүүл мэндийн үйлчилгээ хамарагдсан байх ёстой. Бүрэн эрүүл мэндийн үйлчилгээ гэдэг нь даатгалын газар нь гэрээндээ даатгуулсан хүнийхээ эрүүл мэндийн байдлыг бүрэн хариуцаж, эмчилгээ, сувилгаа, урьдчилан сэргийлэх үзлэг, нарийн мэргэжилийн эмчийн үзлэг, жирэмсэн эх, төрөлт, төрсний дараах хүүхдийн эрүүл мэндийг хүртэл хариуцахыг гэрээндээ тусгасан эрүүл мэндийн даатгал байх ёстой.
Аялал зуучлал, эрүүл мэндийн даатгалын баримт бичиг нь (§ 180j zákona č. 326/1999 Sb.) энэ хуулийн дагуу гадаад улсын иргэн, улсын эрүүл мэндийн  даатгалд даатгуулсан байх (zákona č. 47/1997 Sb.), даатгалтай гэсэн тодорхойлолт харуулна.

Улсын захиргааны байгууллагад виз хүссэн өргөдөл өгөхдөө дараах баримтыг хавсаргах (энэ нь сунгалтанд хүчингүй)

Гэмт хэрэг зөрчилд орж байсан үгүйг баталсан цагдаагийн газрын тодорхойлолтыг гадаадын иргэн өөрийн улсаас авч хавсаргана. Хэрвээ гадаадын иргэн сүүлийн 3 жил тасралтгүй өөр улсад, доод тал нь 6 сар амьдарсан бол тэр улсаасаа хэрэг зөрчилд орж байгаагүйг нотолсон баримт авна. Энэ баримт 15 аас дээш насны гадаадын иргэнд хамаарна.

-  Эмчийн үзлэгээр орсон эрүүл мэндийн бичиг, үүнд ямар нэгэн хүнд өвчнөөр өвчлөөгүйг нотолсон баримт

2 comments to УРТ ХУГАЦААНЫ (ГЭР БҮЛИЙН) ВИЗ ХҮСХЭД ЮУ ХЭРЭГ БОЛОХ ВЭЭ

Сэтгэгдэл бичих Ari Ariunaa Болих

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>