Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

Удаан хугацааны хувиараа эрхлэх виз хүсхэд (сунгалтанд) юу хэрэг болох вээ

Өргөдлийн хавсралт хуулийн дагуу дугаар 326/1999 сб. Удаан хугацааны хувиараа эрхлэх виз хүсэх ба сунгалт –хуулийн баигууллага болон худалдааны кампанид

Чээж зураг – 2 ширхэг зураг, виз сунгалтанд хэрвээ өөрчлөлт гарсан бол

Гадаад паспорт – ашиглалтанд байгаа гадаад паспорт, хэрвээ овог нэр нь буруу эсвэл буруугаар бичигдсэн байвал хүчингүйд тооцно

Бүртгэлд бичигдсэн бичиг баримт – худалдаа наймааны бүртгэлийн хуулалт бичиг

Татварын яамны тодорхойлолт – тус хүн өргүй байх ёостой. Хэрвээ татварын сүбъект биш бол, биш гэсэн татварын яамны тодорхойлолт үзүүлнэ.

Окрэсны (Прагын) нийгмийн яамны тодорхойлолт – тус хүн өргүй байх ёстой бөгөөд, нийгмийн даатгалын газар төлбөрийн өргүй байх болно.

Тус харьяалагдах газрын татварын яамны тодорхойлолт – энэ хувийн кампаны эсвэл хоршоололын, өрөгдөл хүсэж байгаа гишүүн нь эсвэл эзэн нь өргүй бөгөөд бүх өрөө төлсөн гэсэн тодорхойлолт авчирна.

Окрэсны (Прагын) нийгмийн яамны тодорхойлолт – энэ хувийн кампаны эсвэл хоршоололын, өрөгдөл хүсэж байга гишүүн нь эсвэл эзэн нь даатгалын төлбөрийн өргүй бөгөөд бүх өрөө төлсөн гэсэн тодорхойлолт авчирна.

Гадаад иргэний орлогын тодорхойлолт
- тодорхойлолтонд, гадаадын иргэн бөгөөд түүний энд хамт амьдарж байгаа гэр бүлийнхэн энэ бүх хүмүүсийн нийт сарын орлого нь амьдарлын доод төвшний нийлбэрээс бага байж болохгүй. Хамгийн дээд түвшний амьдрах байрны ноормын зардалын хэмжээ нь тэтгэмж авах бол тусгай хуулийн дагуу байна. Хэрвээ гадаадын иргэн тэтгэмж авах бол тусгай хуулийн дагуу бүх талаас нь хангасан байж, хамт амьдарч байгаа гэр бүлийн хүмүүсийн байрны ноормын зардалын хэмжээг биелүүлсэн байх ёстой

Хамт харгалзах хүмүүс:
- эцэг эх, насанд хүрээгүй хүүхдүүд
- эхнэр нөхөр хуулийн дагуу
- эцэг эх ба
- насанд хүрээгүй хүүхдүүд, харж үзэх хүнгүй
- насанд хүрсэн хүүхдүүд, хэрвээ эцэг эхтэйгээ хамтран амьдардаг ба өөр хүнтэй  хамт удаан хугацаагаар амьдардаггүй гэсэн бичигтэй бол
- бусад хүмүүс, хамт байранд амьдардаг хүмүүс

Амьдарлын доод төвшний нийлбэрийн хэмжээ ба хамт харгалзах хүмүүс
Амьдарлын доод төвшний хэмжээ нэг хүн, хэрвээ өөр хүнтэй хамтран амьдраагүй бол сард 3 126 байна.
Хэрвээ өөр хүнтэй хамтран амьдарсан бол:
Амьдарлын доод төвшний хэмжээ хүнд, хэрвээ дарааллаар нэгдэх хүнд 2 880 байна.
Амьдарлын доод төвшний хэмжээ хүнд, хэрвээ дарааллаар хоёр дахь хүнд, сар болгон
- 2 600 хүүхдүүд 15-аас дээд насны, халамжаас гарсан бол
- 2 250 хүүхдүүд 15-аас 26 насны, халамжинд байгаа бол
- 1 960 хүүхдүүд 6-аас 15 насны, халамжинд байгаа бол
- 1 600 хүүхдүүд 6-аас доош насны.

Хамгийн дээд түвшний амьдрах байрны ноормын зардалын хэмжээний тэтгэмж авах тусгай хуулийн дагуу
- 6 363 нэг хүн
- 9 183 нэг өрхийн 2 хүн
- 12 557 нэг өрхийн 3 хүн
- 15 744 нэг өрхийн 4-өөс дээш хүмүүс

Хэрвээ гадаадын иргэн амьдрах байрны зардалын хэмжээг үнэнээр нотлож, жинхэнэ шалтгааны өөрийн байрны зардал болгох ба хамт харгалзах хүмүүс нь
Амьдрах байрны зардалууд: байрны мөнгө эсвэл амьдарж байгаа газрын төлбөр. Дараа нь газрын газны төлбөр, усны төлбөр, гойжуурын төлбөр, хогийн төлбөр ба халаалтын төлбөр. Хэрвээ энэ зардалууд нь амьдарч байгаа байрны гэрээнд байхгүй бол.

Гадаадын иргэний орлогоны бичиг баримт:
1)         хэрвээ ажилчин бол оргинал эсвэл баталгаажуулсан хүчинтэй ажлын гэрээний хуулбар,
2)         хэрвээ хувиараа ажил эрхлэгч, тэрнээсээ орлоготой бол – өмнөх жилийн татварын газар татвар төлсөн хуулбар. Өмнөх жилүүдийн татварын хуулбаруудыг тус татварын яамнаас өөрийн хүсэлтээр гуйж авна, (§ 67 odst. 3 a 4 zákona č. 280/2009 Sb., daňový řád) энэ хуулийн дагуу шалгагдаж, татварын яамнаас хариу нь гарна.
Энд бас окрэсны нийгмийн яамны тодорхойлолт, тус хүн өргүй бөгөөд, даатгалын төлбөрийн өргүй байгаа гэсэн тодорхойлолт хавсруулна. Дараа нь энд улсын эрүүл мэндийн даатгалтай, удаан хугацааны (тарвааль) визтэй хүмүүс хамаарагдана. Энэ хүмүүс бас улсын эрүүл мэндийн даатгалд ба даатгалын төлбөрийн өргүй гэсэн тодорхойлолт хавсруулна.
3)         хэрвээ өөр бусад өөрийн биш кампаны гишүүн бол – тус кампанд хамаарагдана гэсэн тодорхойлолт хавсруулна. Хэрвээ өөр нэгдэлийн гишүүн бол – нэгдэлийн (хоршоолол) орон сууцны тодорхойлолт хавсруулж, тэндээс орлогогыг бодно. Цэвэр орлого нь олгосон орлогоноос 15% хасаад гарна (§36 odst. 2 zákona č. 586/1992 Sb., o daních z příjmu).
Энэ бүхэнд татвараа төлсөн гэсэн тодорхойлолт хавсруулна.
4)         хэрвээ хуулийн байгууллагын гишүүн эсвэл өөр байгууллагын гишүүн бол, орлого нь зөвхөн эндээс гаралтай бол – энэ байгууллагаас сарын дундаж орлогоны тодорхойлолт хавсруулна. Дээрээс нь энэ байгууллагаас орлоготой, ямар төрлийн алба хааж орлого авдаг гэсэн тодорхойлолт хавсруулна.
5)         хэрвээ нэгдэлийн, хоршоололын эсвэл өөр байгууллагын гишүүн бол, эндээ албаны ажил хийдэг, энэдээс орлоготой бол – байгууллагаас сарын дундаж орлогоны тодорхойлолт хавсруулна. Дээрээс нь энэ байгууллагаас орлоготой, ямар төрлийн алба хааж орлого авдаг гэсэн тодорхойлолт хавсруулна.
6)         хэрвээ өөр улсаас орлого орж ирдэг бол, өөрөө тэр улсын иргэн нь эсвэл өөр улсын иргэн бол – өөр улсаас орлого орж ирдэг гэсэн тодорхойлолт хавсруулна.
7)         хэрвээ өөр үнэн аргаар орлоготой гэдгээ батлаж чадахгүй бол – банкхы дансны сүүлийн 6 сарын хуулбарыг авч үзэж болно. Банкны данс нь гадаадын иргэний нэрээр байх ёстой бөгөөд, үүнийг үндэслэн тэр хүний орлогыг тодорхойлно.
8)         хэрвээ гадаадын иргэн ба түүний хамтран амьдрагч нар орлогоггүй бол - орлогоггүй гэсэн үнэн мэдэгдэл хэрэгтэй.

Энд оршин суудаг гэсэн байрны бичиг
1.         Өөрийн ба хувийн байртай, байшинтай гэсэн бичиг
- байртай, байшинтай бол оргинал эсвэл баталгаажуулсан хуулбар катастрын бичиг. Худалдаж авсан бол худалдааны гэрээнд нь катастрд бүртгүүлсэн гэсэн бичгийг хамт хавсруулна.
2.         Албан ёсоор ашиглаж, хэрэглэж болно гэсэн байрны ба байшингийн бичиг
– оргинал эсвэл баталгаажуулсан хуулбар, байр хөлсөлсний гэрээг хамт хавсруулна.
Хэрвээ таньд байр хөлсөлж байгаа хүн нь байрны эзэн биш бол, байрны гэрээнд байрны эзний зөвшөөрөл бөгөөд гарын үсэг байх ёстой.
3.         Байрны ба байшингийн эзэн эсвэл эзэнг оролсон хүний, гадаад орны иргэнийг байрлуулж хэрэглэж болно гэсэн, гарын үсгээ баталгаажуулсан хуулбар тодорхойлолт
хэрвээ байрны ба байшингийн  эзэн өөрөө ирээд Чэх улсын дотоод ямны байгууллагын ажилтаны өмнө гарын үсгээ гэрээндээр зурвал, баталгаажуулсан хуулбар байх хэрэггүй. Бас байрны ба байшингийн  эзэн элэктронон гарын үсэгнийхээ хуулбарыг хэрэглэвэл, баталгаажуулсан хуулбар байх хэрэггүй.
– хэрвээ байр ба байшин нь  нэгээс дээш эзэнтэй бол, бүх эзний зөвшөөрөл байх хэрэгтэй.
- хэрвээ байр ба байшин нь эхнэр нөхрийн мэдэлд байдаг бол, нэгнийх нь зөвшөөрөл байж болно, тэгэхдээ нөгөө эзэмшигч нь энэ гэрээг хүчингүй болгох гэж үзэж болохгүй.
- хэрвээ байр ба байшин хөлсөлж байгаа хүн, эзэн нь биш бол, энэ хоёрын гэрээнд дараагийн хүн хөлсөлж суулгаж болно гэсэн байх хэрэгтэй.

Аялал зуучлалын болон эрүүл мэндийн даатгал нь, даатгуулсан төлбөр хийгдсэн баримттай байх
Чэх улсын нутаг дэвсгэрт амьдрах зөвшөөрөл хүсэж өргөдөл өгөх (zákonem č. 277/2009 Sb.) хуульд заасны дагуу чэх улсын нутаг дэвсгэр дээр бүрэн үйлчлэх, зөвшөөрөгдсөн аялал зуучлал, эрүүл мэндийн даатгалын газраар даатгал хийлгэсэн байх ёстой, энэ нь даатгалын гэрээнд бүрэн бүтэн эрүүл мэндийн үйлчилгээ хамарагдсан байх ёстой. Бүрэн эрүүл мэндийн үйлчилгээ гэдэг нь даатгалын газар нь гэрээндээ даатгуулсан хүнийхээ эрүүл мэндийн байдлыг бүрэн хариуцаж, эмчилгээ, сувилгаа, урьдчилан сэргийлэх үзлэг, нарийн мэргэжилийн эмчийн үзлэг, жирэмсэн эх, төрөлт, төрсний дараах хүүхдийн эрүүл мэндийг хүртэл хариуцахыг гэрээндээ тусгасан эрүүл мэндийн даатгал байх ёстой.
Аялал зуучлал, эрүүл мэндийн даатгалын баримт бичиг нь (§ 180j zákona č. 326/1999 Sb.) энэ хуулийн дагуу гадаад улсын иргэн, улсын даатгалтай бол (zákona č. 47/1997 Sb.), даатгалтай гэсэн тодорхойлолт харуулна.

Албан байгууллагад виз хүсэхдээ доорх бичиг баримтыг бүрдүүлнэ
- цалингаас төлсөн татварын тооцооны бичиг
- виз сунгуулахад эмчийн үзлэгээр орсон бичиг, ямар нэгэн хүнд өвчингүй байгааг нотолсон бичиг

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>